ӨМӨЗО-ны Улаан загалмайн нийгэмлэгээс МУ-д тахлын эсрэг тусламж үзүүлжээ
2020-04-02 10:05:06 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 1-нд, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаан Загалмайн Нийгэмлэгээс Монгол Улсад хандивласан нуклейн хүчлийн урвалж, хамгаалалтын хувцас, ариутгагч шингэн, эмчилгээний нэг удаагийн болон мэс заслын зориулалттай амны хаалт зэрэг цар тахлын эсрэг эд зүйлсийг Эрээн боомт “ногоон гарц” ажиллуулан, шуурхай нэвтрүүлжээ.

Эх сурвалжаас үзвэл, Хятад улсад цар тахлын байдал хүнд хэцүү байх үед МУ-ын Улаан Загалмайн Нийгэмлэг 20 мянган ширхэг амны хаалт болон бусад эд зүйлсээр маш шуурхай тусалсан бол, “Аяганы хариу өдөрт, агтны хариу жилд” гэдэгчлэн, МУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 12 тохиолдол оношлогдон, тахлын эсрэг тэмцэл хүндрэлтэй байгаа үед Хятадын тал ч шуурхай туслалцаа үзүүлэхийг хичээж байгаа юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125803468