Ши Жиньпин: Хятад улс дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад хувь нэмэр оруулна
2020-03-27 01:38:18 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 26-ны өдрийн цахилгаан мэдээ  

Хятад улс шинэчлэл, нээлтийг үргэлжлүүлэх, зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, импорт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар дэлхийн эдийн засгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнөөдөр онцлов.

Дарга Ши Жиньпин өнөөдөр Бээжингээс Их Хорийн удирдагчдын COVID-19-ийг аргацах видео уулзалтад оролцохдоо ийнхүү хэлсэн юм.

Ши Жиньпин уулзалтаар онцлохдоо, Хятад улс эмийн идэвхитэй орц найрлага, өдөр тутмын хэрэглээний зүйл, эпидемийн эсрэг эм болон бусад эмийг олон улсын зах зээлд нийлүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс төсвийн идэвхтэй бодлого, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125773729