Хятад улсын талаар үндэс баримтгүй цуурхал бүү тараагаарай
2020-03-26 09:06:58 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Америкийн зарим улс төрч шинэ төрлийн коронавирусийг "Хятадын Вирус", "Үханий Вирус" хэмээсэнтэй нийлүүлэн барууны зарим хүн Хятадаас худалдан авсан бүтээгдэхүүнээс вирус халдварлана хэмээх цуурхал тарааж, "Хятадад үйлдвэрлэсэн" барааг худалдан авахгүй байхыг уриалав. Энэхүү цуу ярианы зорилго нь цуурхалаар дамжуулан Хятадыг гүтгэн буруушаах, Хятад болон бусад орны хооронд зөрчил үүсгэн, хувийн ашиг олоход оршино.

ДЭМБ албаны сайтдаа: Шинэ төрлийн коронавирусийн халдвар нь Хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр дамжин тархахгүй, ямар нэгэн коронавирусийн халдвар бүртгэгдсэн орнуудын бүтээгдэхүүнээр дамжин халдварлахгүй хэмээн тодорхой мэдэгдсэн юм. Саяхан "Английн Анагаах ухааны сэтгүүл"-д нийтлэгдсэн нэгэн судалгаанаас үзвэл, шинэ төрлийн коронавирус нь янз бүрийн гадаргад амьдрах хугацаа нь богино, хуванцар болон ган дээр хамгийн удаан буюу 72 цаг амьдардаг гэжээ. Өөрөөр хэлбэл, шаардлага бүхий хамгаалалтын арга хэмжээ авах юм бол олон янзын биет нь халдварыг тараах гол эрсдэл биш юм.

Одоогийн байдлаар дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутагт халдвар бүртгэгдээд байна. Хэрэв цуурхал тараагчийн логикоор бол дэлхийн бүх бараа бүтээгдэхүү халдвар тээгч байз болзошгүй гэж үү?

Халдвараас урьдчилан сэргийлж, хянлатдаа авсан Хятад улс дотоодын урьдчилан сэргийлэх хэрэгцээг хангахын зэрэгцээ гадаадад эмчилгээний тусламж үзүүлэн, дотоодын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээн, дэлхийн улс орны худалдан авалтыг хялбаршуулж байна. Америкийн Йелийн их сургуулийн ахлах судлаач Стефен Роач саяхан бичсэн нийтлэлдээ, Хятад, Америк хэрэв халдварын эсрэг хамтран ажиллаж, Америк Хятадаас шаардлага бүхий эмчилгээний эд материал худалдан авах юм бол Америкийн өвчтөнүүдийн амийг аврах болно гэжээ.

Халдвар хэмээх хамтын дайсанд хамтран ажиллах нь хүн төрөлхтний цорын ганц сонголт юм. Тэдгээр цуурхал тарааж буй хүмүүсийн үйлдэл нь дэлхий нийтийн элэг болж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125769267