Хятадын эмч нар дэлхийн хижгээс сэргийлэх дайнд оролцож байна
2020-03-24 09:04:38 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өдгөө шинэ коронавирус дэлхийн дахинд хүчтэй тархаж байна. Хятадын дотоодын хижигтэй тэмцэх ажилд оролцсон Хятадын эмч нар гадаадын орнуудад очиж туслан, зарим нь онлайн зэрэг хэлбэрээр Хятадын хижигтэй тэмцсэн туршлагыг танилцуулж байна. Хятадын эмч нарын харамгүй тусламж хариуцлагат сэтгэлийг дэлхийн дахин шагшин магтаж байна.

Энэ сарын 19-нд академич Жүн Наньшань, хатагтай Ли Ланьжуань зэрэг дэлхийд алдартай эмч мэргэжилтэн нар дэлхий нийтэд хандуулсан шинэ коронавирустэй тэмцэх туршлагыг олон улсад хуваалцах шууд нэвтрүүлэгт оролцож, дэлхийн ажил нэгтэнтэйгээ Хятадын хижигтэй тэмцсэн аргачлал болон туршлагаас гүнзгий дэлгэрэнгүй хуваалцлаа. Шинэ коронавиурс болон SARS өвчний ялгаа зөрөө, хүнд хөнгөн байдлыг нь хэрхэн ялган оношлох зэрэг асуудлаар Хятадын мэргэжилтэн нар клиникийн эмчилгээгээр нандин туршлага хуримтлуулснаа бүгдийг нь ажил нэгтэнтэйгээ хуваалцсан юм.

Шинэ коронавирусийн хамгийн хүндрэлтэй асуудал болох хүнд өвчтөнийг хэрхэн эмчлэх талаар академич Жүн Наньшань болон холбогдох хүнд өвчтөнийг эмчлэх баг Америкийн Харвард их сургуулийн анагаах ухааны дээд сургуультай онлайнаар холбогдож туршлагаа танилцуулсан юм. Хятадын Жэжян мужийн Нинбө хотын эмч, Английн Ноттингем их сургуульд хижгээс сэргийлж тогтоон барьсан бүх төсөл хөтөлбөр, өвчтөн хүлээж авах алхам дараалал, эмчлэх нарийн төслийг бүгдийг нь ил болгосон юм. Хятад Европын хижигтэй тэмцэх ажлын дөрвөн удаагийн онлайн хурлаар Хятад улс Европын зарим оронд шинэ коронавирусийн халдвар зүйн онцлог болон түүнээс сэргийлэх тогтоон барих тактик, клиникийн оношилгооны туршлагыг бүх талаар танилцууллаа.

Хятадын илгээсэн мэргэжилтний баг өдгөө Серби, Иран, Ирак, Италид хүрэлцэн очиж, тэндэхийн хижгийг эмчлэх ажилд оролцож байна. Хятадаас Италид тусалж буй эмчилгээний баг тухай нутгийн байдалтай танилцаж, Италийн талтай хамтаар зөвшилцөн төсөл боловсруулж, түр эмнэлэг байгуулж, хөнгөн өвчтөнийг төвлөрүүлэн эмчилж, гол хүчээ хүнд өвчтөнд тавьж эх баялаг, мэргэжилтнээ төвлөрүүлэн нас баралтыг багасгах санал дэвшүүлжээ. Эдгээр саналыг Италийн тал бүхнийг хүлээн авлаа. Хятадын Иранд туслах эмчилгээний багийн тусламжтайгаар Иран түр эмнэлгийг түргэн шуурхай байгуулж, хөнгөн өвчтөнийг эмчилж байна.

Хятадын хижигтэй тэмцэх явцад өвөрмөц үүрэг гүйцэтгэсэн уламжлалт Хятад анагаах ухаан, Хятад анагаах ухааны мэргэжилтэн нар ч Америкийн ажил нэгтэнтэй туршлага солилцож, хуурай зүү зэрэг уламжлалт эмчлэх аргыг хэрхэн ашиглах талаар танилцууллаа.

Хятадын Хижгээс сэргийлэх тактик болон эмчлэх арга техник, стандарт нь практикаас үүсэлтэй. Хятадын мэргэжилтний багийн өгөөмөр сэтгэлийг дэлхийн улс төрчид болон эгэл иргэд бүгд шагшин магтаж байна. Чех, Коста-Рика, Казахстан зэрэг орны удирдагч сүүлийн үе Хятад улсад талархал илэрхийлж, Хятдын туршлагаас суралцаж, хижгийн тархалтыг тогтоон барихаа илэрхийлж байсан юм. Европын амьсгалын замын өвчний нийгэмлэгийн хүмүүс Хятадын мэргэжилтний танилцуулгыг сонсоод, Хятадын эмчилгээний арга хэлбэр жич тусгаарлах тактик нь чухал үнэ цэнэтэй юм. Хятадын анагаах ухааны салбарын дэмжлэгийг цаашид хүртэхийг хүсэж байна гэж илэрхийлжээ. Дэлхийн сүлжээ ашиглагчид нийгмийн сүлжээнд Хятадын эмч нарыг магтан сайшааж, тэднийг жинхэнэ баатар хэмээн урамшуулсаар байна.

3-р сарын 24-нд Хятадын ГХЯ, Эрүүл мэндийн үндэсний хорооны албан тушаалтнууд жич хижгээс сэргийлэх, клиник, иргэний агаарын тээвэр, хил гааль, хороололд ажиллаж буй мэргэжилтнүүд Латин Америкийн болон Карибын орнуудын засгийн газрын албаны хүмүүс, эрүүл мэндийн мэргэжилтэн нар онлайн хурал хийж, хижигтэй тэмцэх мэдээлэл туршлага солилцох болно.

Бүртгэлээс үзвэл, Хятад улс 82 улс орон болон ДЭМБ, Африкийн холбоонд оношилгооны багаж хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцсаар туслахаар болсон юм. Үүнд олонх тусламжийн эд барааг хүргээд байна. Хижиг аюултай боловч хүний ертөнцийн халуун хайр агуу юм. Хятад улс бодит үйл ажиллагаагаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах том гүрний үүрэг хариуцлагаа гүйцэтгэж байна.

Баатар орчуулав

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125758039