Өнөөгийн нөхцөлд хамгийн сайн төсөл гэж байхгүй
2020-03-19 16:12:58 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ, шинэ коронавирусийн халдвар дэлхийн хэмжээнд тархаж буй энэ үед ОУОХ 2020 оны Токиогийн олимпыг товлосон цагт нь зохион байгуулахаа илэрхийлж байна. Гэвч зарим тамирчид энэ нь тэдний эрүүд мэндийг үл хайхарсан хэрэг юм гэж гомдол илэрхийлж байна. Үүнд холбогдуулан олон улсын олимпын хороо 18-нд, өнөөгийн нөхцөл байдалд хамгийн сайн төсөл гэж байхгүй гэж илэрхийлжээ.

Дэлхийн хэмжээд спортын уралдаан тэмцээнүүд тасралтгүй цуцлагдаж хойшилж буй нөхцөлд ОУОХ олимпын тамирчдыг бэлтгэлээ сайн хийхийг урамшуулсаар байна. Үүнд зарим хүмүүс адил бус байр суурьтай байна. Рио - де – Жанейрогийн олимпын эмэгтэй тулгууртай харайлтын аварга, Грекийн тамирчин Катерина Стефани хэлэхдээ, олимпд оролцохыг хүсэж байгаа хэдий ч Токиогийн олимпын наадам Б төсөлтэй байж, бидний бэлтгэл дасгалыг төлөвлөгөөнд эртхэн тохируулалт хийж, шаардлагагүй эрсдэлийг багасгахыг хүсэж байна гэжээ. Английн 7 төрөлт тэмцээний дэлхийн аварга Жонсон Томпсон, Катарина хэлэхдээ, ОУОХ-ны олимпд бэлтгэхийг уриалж байгаа болон өнөөгийн засгийн газрыг гэртээ байхыг шаардаж буй хоёр хоорондоо зөрчилдөж байна гэжээ.   

17-нд ОУОХ хамгийн шинэ албан мэдээндээ анх удаагаа, хижгийн байдал Токиогийн олимпд ноцтой нөлөөлж байна гэж илэрхийлсэн юм. Токиогийн олимпын хороо ч мөн өдөр байдал цаг болгонд өөрчлөгдөж байна гэж илэрхийлсээр байна. Гэвч одоо болтол олимпыг товлосон цагт нь зохионо гэдэг хоёр талын байр суурь өөрчлөгдөөгүй байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125736474