Жү Тин волейболын супер уралдааны хамгийн үнэ цэнэтэй тамирчнаар сонгогдлоо
2020-03-04 16:31:04 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Волейболын нийгэмлэг 2-ны өдөр албаны сайт дээр 2019-2020 оны улирлын тэмцээнд Хятадын эмэгтэй волейболын супер уралдааны шилдэг багийн гишүүнийг нийтлэв. Тяньжиний Бөхайн банкны гол довтлогч Жү Тин шилдэг багийн гишүүн болсны зэрэгцээ хамгийн үнэ цэнэтэйтамирчнаар шалгарав.

Хятадын эмэгтэй волейболын багийн дарга болох Жү Тин өнгөрсөн тэмцээний улирал эхлэхээс өмнө Туркийн Вакиф банкны волейболын багаас Тяньжиний багт орж, уг багийг хамжин түүхэн дэхь 12-р тэргүүн шагналыг хүртүүлэв. Энэ нь Жү Тингийн улсын дотоодын хамтарсан тэмцээний анхны аварга болно.

Шилдэг багт Тяньжиний эмэгтэй багийн дөрвөн тамирчин сонгогдов. Жү Тингээс гадна Ли Инжя, Ван Юаньюань болон Яо Ди нар тус тус шилдэг довтлогч, шилдэг туслан довтлогч болон шилдэг дамжуулагчаар сонгогдов. Бээжингийн автомашны эмэгтэй волейболын туслан довтлогч Жан Юй, Жянсүгийн Жүнтянь гантөмөрийн тосогч Гүн Шян-Юй болон Гуандүнгийн Хэндагийн чөлөөт хүн Линь Ли мөн шилдэг багт сонгогдон, шилдэг дасгалжуулагчаар Тяньжиний эмэгтэй багийн дамгаажуулагч Ван Баочуань сонгогдов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125662264