Хятадын хэдэн зуун үзмэрийн бүс үйл ажиллагаагаа сэргээлээ
2020-03-03 16:04:31 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын өдрүүдэд Хятадын хэдэн зуун үзмэрийн бүс үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас "Аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудыг үйл ажиллагаагааг явуулахад гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах удирдамж"-ийг одоогоор гаргаад байна. Одоогоор зарим үзмэрийн бүсүүд жуулчдыг хүлээн авч эхэлж байгаа боловч урсгалыг хязгаарлах, эрүүл мэндийн үзлэг зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Үүний зэрэгцээ аялал жуулчлалын бүсэд хүмүүс олноор цугларах, хөл хөдөлгөөн ихтэй онцлогтой, үйл ажиллагаагаа сэргээх нь "нэг үйл бүх зүйлд тохирох"-гүйгээс гадна нийгмийн эрүүл мэнд болон үйлчилгээний газруудын урьдчилан сэргийлэх, хянах ажил, аялал жуулчлалын дур сонирхлыг зохицуулах, хэвийн бус нөхцөл байдлыг зохицуулах тал дээр анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг сайн хийхийн зэрэгцээ тууштай, эмх цэгцтэйгээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж тус салбарын мэргэжилтнүүд хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125656750