Хижиг тахлын эсрэг тэмцлийг өчүүхэн ч сулруулж болохгүй гэв
2020-02-27 15:26:28 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

26-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хэлэхдээ: Хятад улсын хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхэд гарсан эерэг сайн чиг хандлага өргөжиж байгаа бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн сэргэлт түргэсэж байна. Түүнчлэн Хүбэй муж, Үхань хотын хижиг тахлын байдлын чиг хандлага мөн ээдрээтэй, хүнд ноцтой байгаа бөгөөд бусад холбогдох бүс нутгийн хижиг тахал буцаад нэмэгдэхийн эрсдэлийг хөнгөвчилж болохгүй. Өдгөө Хятад улс хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэхээ улам эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн төрөл бүрийн ажлыг ч сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй гэв.

Ши Жиньпин мөн өдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалан хуралдуулж, хижиг тахлын одоогийн чиг хандлагад анализ хийн, ирээдүйн хэсэг хугацааны сэргийлэн, тогтоон барих чухал ажлуудыг судлан байршуулав. ХКН-ын Төв хорооноос өргөн олон намын гишүүдэд хандсан уриалгад нэгдэн, Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга, түүнчлэн Ли Кэчян зэрэг ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны нийт байнгын гишүүд шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барих, сэргийлэх ажилд хандив өргөв.

Хурлаас мөн, үйлдвэрлэлийг сэргээх ажлыг оновчтой, эмх цэгцтэй ахиулж, компаниудад хөнгөлөлт үзүүлэх төрөл бүрийн бодлогыг түргэтгэн хэрэгжүүлж, бодлогыг дэмжин хэрэгжүүлэх арга хэмжээг боловсронгуй болгон, захиргааны нэгдсэн платформд бичил жижиг компани нэгж, хувийн бизнес эрхлэгчдэд үйлчлэх тусгай булан гаргаж, төрөл бүрийн бодлогыг танин мэдэхүйд хялбар, нэг газарт бүртгэл хийх болгох хэрэгтэй. Үүнээс гадна туршлагаа дүгнэн, зарим сайн бодлого, арга барилыг дүрэмжүүлж, тогтолцооны болгох хэрэгтэй гэж заасан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125634209