Ши Жиньпин даргын өгүүллийг уншигчид өндрөөр үнэлж байна
2019-06-20 16:09:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Пхеньяны энэ сарын 19-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сэн Даюй, Жян Япин\ БНАСАУ-д төрийн айлчлал хийхээсээ өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпингийн энэ сарын 19-нд "Хөдөлмөрийн сонин" зэрэг гол гол хэвлэлд "БНХАУ, БНАСАУ-ын найрамдлыг уламжлан, эрин үеийн шинэ хуудсыг нээе" хэмээх өгүүллийг нийтэлжээ.

Өгүүллийг БНАСАУ болон тус улсад ажиллаж амьдарч буй Хятад иргэд халуунаар хүлээн авч, Ши Жиньпин даргын айлчлал амжилттай болж, БНХАУ болон БНАСАУ-ын найрсаг харилцааны шинэ хуудсыг нээж, хоёр орны харилцааг шинэ эрин үед авчрахыг хүсч байгаагаа илэрхийлж байв.

Нийслэл Пхеньян хотын Ялалтын хаалганы ойролцоох сонины цонхны өмнө хүмүүс цуглан мөн өдрийн "Хөдөлмөрийн сонин"-г уншиж буйг сэтгүүлч олж харлаа. Тэд уг сонины эхний хуудсанд хэвлүүлсэн Ши Жиньпин даргын өгүүллийг анхааралтай уншиж байв.

68 настай Ким Тал Хюн тэтгэвэрт гарахаасаа өмнө Пхеньян хотын Ман Су Де уран бүтээлийн агентлагт зураачаар ажиллаж байжээ. Хоёр нам, хоёр орны нэг үеийн ахмад удирдагчид хамтын мөрөөдөл, итгэл зүтгэл, гүн нөхөрлөлөөр хоёр орны найрсаг харилцааг бий болгосон хэмээн Ши Жиньпин даргын бичсэнийг тэрээр сайшааж байгаагаа сэтгүүлчид хэлээд, БНАСАУ болон БНХАУ-ын найрамдал илүү эрчтэй хөгжих болно. Энэхүү айлчлал дүүрэн амжилттай болно гэдэгт итгэж байна. Ши Жиньпин дарга манай улсад тавтай морилоорой хэмээн урьж байна гэжээ.

91 настай Ли Дун Сам гуай Хятадын сэтгүүлч гэдгийг сонсоод их л баяртай ярилцлаа. Тэрээр Солонгосын дайнд оролцож явсан ахмад дайчин бөгөөд БНХАУ-ын Сайн дурын армитай мөр зэрэгцэн байлдаж явсан тухайгаа ийн хуучлав. Тэрээр хэлэхдээ, “Халуун цус, бүлээн амиараа хамгаалсан БНАСАУ болон БНХАУ-ын найрамдал үүрд бат бөх байх болно. Ши Жиньпи дарга БНАСАУ-д айлчлах гэж байгаад би туйлын баяртай байна. БНАСАУ болон БНХАУ-ын найрамдал үүрд мандтугай” гэлээ.

53 настай Ким Цол Лан хэвлэлийг удирдах газрын ажилчин. Тэрээр сонины цонхноос Ши Жиньпин даргын өгүүллийг сэтгэл тавин уншиж байна. Тэрээр хэлэхдээ, “Ши Жиньпин дарга БНАСАУ-д айлчлах гэж буйд баяртай байна. Энэ удаагийн айлчлал нь хоёр орны найрсаг харилцааны шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр орон цаашид олон салбарт найрсаг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, уламжлалт найрамдлаа улам гүнзгийрүүлэхийг хүсч байна” гэв.  

БНАСАУ дахь Хятадын цагаачдын холбооны Төв зөвлөлийн дарга Сай Тежүн хэлэхдээ, “Төрөл төрөгсөд, хөрш айлаараа байнга эргэж тойрч байх ёстой гэдэг. ХКН болон Хятадын Засгийн газар БНАСАУ-ын ард түмнийг сайн анд, ахан дүүс хэмээн үзсээр ирсэн бөгөөд Ши Жиньпин даргын өгүүллээс Хятад улс БНАСАУ-тай хөгжүүлсэн уламжлалаа хөгжүүлж, ирээдүйд хоёр орны харилцааг эрчимжүүлэх гэж буй Хятадын Засгийн газрын байр суурийг тодорхой харж болохоор байна. Ши Жиньпин даргын айлчлал БНХАУ болон БНАСАУ-ын найрсаг харилцааг шат ахиулан, ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалахад ач холбогдол үзүүлэх нь лавтай” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124649041