Нэрт морин хуурч Дармаа таалал төгсчээ
2020-03-20 09:05:35 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 20-ны өдрийн мэдээ   Хятадын нэрт морин хуурч, Үндэсний нэгдүгээр зэрэглэлийн Жүжигчин Дармаа гуай энэ сарын 19-ний орой Гуандүн мужид өвчнөөр таалал төгсчээ.

Дармаа 1944 оны 4-р сард Өвөр монголын Их зуу аймаг буюу одоогийн Ордос хотын Хангин хошуунд төрж 1959 онд Өвөр монголын шууд харьяа Улаанмөчир чуулгын урлагийн багт ажлын гараагаа авчээ. Тэрээр Хятадын морин хуурын нийгэмлэгийн дэд дарга, ӨМБИС-ийн нэр хүндэт профессор, Өвөр монголын Урлагийн дээд сургуулийн нэр хүндэт профессороор ажиллаж байв.

Дармаа гуай авъяаслаг морин хуурч төдийгүй хуурыг шинэчлэн сайжруулах ба ая зохиохдоо чадамгай нэгэн. Уран бүтээлийнх нь хувьд 30 гаруй морин хуурын ая, 60 гаруй бүжиг ба дууний ая зохиосон. “Уралдааны морь” гэх морин хуурын гоцлол хөгжмийн CD-тай. “Морин хуур тоглох арга” , “Морин хуурын өөрчлөлтын төсөөлөл” зэрэг олон сурах бичиг болон ном найруулж хэвлүүлсэн ба нийт 400 гаруй гарын шавь хүмүүжүүлжээ.

Дармаа гуай багт хамрагдан Япон, АНУ, Орос, Монгол, Танзани, Пакистан зэрэг 20 гаруй улс орноор аялан тоглож өндөр үнэлгээг хүртэжээ. 2012 оны 5-р сард Монгол Улсын Улаанбаатар хотноо болсон Олон улсын морин хуурын урлагийн III наадмын үеэр “Морин хуурын гарамгай хувь нэмэрлэгч”-ийн шагнал тосов.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125739218