Ши Жиньпин Пакистаны ерөнхийлөгчтэй уулзав
2020-03-18 09:19:51 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 17-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны Ерөнхийлөгч Ариф-ур-Рехман Алвитэй хэлэлцээ хийжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, өдгөө шинэ коронавирус дэлхийн олон газар тархаж байгаа учраас улс орнууд жаргал зовлонгоо хамтатган, тахлын эсрэг хамтран ажиллах ёстой.

Хятад улс тахал өвчин дэлхийн хэмжээнд тархахаас урьдчилан сэргийлж хянах талаар цаашид илүү хувь нэмэр оруулж, Пакистанд үргэлжлэн тус дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, тахал дэгдсэн үед Пакистаны засгийн газар болон нийгмийн олон салбарынхан Хятад улсад тахлын эсрэг тэмцлийн хэрэгслийг хандивласанд Хятад улс гүний талархал илэрхийлж байна гэжээ. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлал, ил тод, хариуцлагатай байр сууриар тахлын тухай мэдээллийг цагийг алдалгүй нийтэлж, урьдчилан сэргийлж хянах болон эмчилгээний талын туршлагаасаа хуваалцах болно гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, дэлхийн байдалд ямарваа өөрчлөлт гарсан ч Хятад улс ямагт Пакистантай хамт байх болно гэжээ.

Ариф-ур-Рехман Алви хэлэхдээ, Пакистан Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Пакистан, Хятадын эдийн засгийн коридорыг сайтар байгуулж, терроризмын эсрэг хамран ажиллаж, дэлхий нийтэд шударга ёсыг хамтаар хамгаалахад бэлэн байна гэжээ.\Гэрэл зургийг Синьхуа агентлаг\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125727822