Зуун ихэр төл тосч байгаа малчин Т.Цэцэнбаатарынхан
2020-04-23 09:59:57 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-ны өдөр Т.Цэцэнбаатар \зогсож байгаа нь\ охин Т.Мөнгөнцэцэг, ач охин Бадам, гэргий Т.Сарнхуар ба дүү бэрь\зүүнээс баруунш\ нарын хамт хонин сүргийнхээ дэргэд байгаа нь

ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Гахил сумны Эрээнговь гацааны малчин Т.Цэцэнбаатарынх өнөө жил 100 ихэр төл тосчээ.

Өнөө хавар эднийх 500 гаруй эх малаасаа 560 гаруй төл тосч, үүнд 100 хонь ихэрлэсэнээр ондролтын хэмжээ 97 хувьд хүрчээ. Тэднийх 100 гаруй үхэртэй,80 гаруй үнээнээс одоогоор 30 гаруйн тугал тосоод байгаа аж.

Т.Цэцэнбаатар,“Өнгөрөгч жилийн өвс билчээр сайн, өвөл цас багтай өнгөрсөн ба хашаа саравч тохитой дулаан байснаар эх малын тарга сайн, ихэр төлийн ондрол ч сайн байна” гэлээ.\Нийтлэл зургийг Д.Байгаль\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125894332