Ард иргэд сэтгэл хангалуун байвал улс орон улам хөгжин цэцэглэнэ
2020-04-01 10:40:29 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

30-ны өдрийн үдээс хойш Жэжян мужид ажиллаж буй Ши Жиньпин дарга Аньжи сяний Зөрчил маргааныг зохицуулах төвд очиж, анхан шатны маргааныг шийдвэрлэж буй байдалтай танилцав. Ши Жиньпин хэлэхдээ, асуудлыг шийдэхийн зорилго бол ард түмэнд үйлчлэх явдал юм. Ард иргэд сэтгэл хангалуун байвал манай улс орон улам хөгжин цэцэглэнэ гэжээ.

Аньжи сяний Зөрчил маргааныг зохицуулах төв нь Сяний Сахилга бат хяналтын хороо, Улс төр, хуулийн хороо, Иргэд олон нийттэй харилцах үндэсний газар, шүүх зэрэг 6 нэгжийн нэгдэлтэй ажиллах байгууллага юм. Олон байгууллага нэгдэн ажиллаж, үйлчилдэг бөгөөд анхан шатны нийгмийн зөрчил маргааныг " Нэг цэгт нэг л удаад" шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Ноднингийн 6-р сард байгуулагдсанаас хойш уг төв давхацсан тоогоор 6500 гаруй хүнийг хүлээн авсан бөгөөд зөрчил маргааны 91.3%-г нь шийдвэрлэж өгсөн юм.

30-ны үдээс хойш Ши Жиньпин Зөрчил маргааныг зохицуулах төвд, "Зөрчил маргааныг зохицуулах нь улс орон, нийгэм нийтийг урт хугацаанд амар амгалан тогтвортой байлгах үндсэн ажил юм. Жэжян муж " Бага маргааныг тосгондоо, их маргааныг сууриндаа шийдвэрлэж, зөрчил маргааныг дээд шатанд шилжүүлэхгүй" ажиллаж туршлагатай болсон юм. Ард түмний ажил хэргийг сайтар хийж, эмх цэгцтэй зохицуулбал ард иргэд сэтгэл ханамжтай байх болно. Энэ нөхцөлд л улс орон улам хөгжиж чадна. Өсөх малын зүс нь нэг, өөдлөх айлын үг нь нэг гэдэг үг байдаг. Асуудлыг шийдвэрлэхийн зорилго бол ард түмэнд үйлчлэх явдал юм. Та нарын ажил эгэл жирийн мөртлөө өндөр ач холбогдолтой ажил юм гэжээ.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн тахлын эсрэг тэмцсэн түүх бол бидний нийгмийн засаглалын тогтолцоо, засаглалын чадварын бүтээн байгуулалтад тулгарсан том сорилт юм. Бид ийм хурдан үр дүнтэй болсон нь бидний нийгмийн удирдлага, ерөнхий засаглалын үндэс суурь бат бэх байхтай нягт холбоотой юм. Үүнээс бид олсон алдсанаа дүгнэж, дахин ийм алдаа гаргахгүй байх ёстой. ХКН амжилтад хүрсний гол шалтгаан нь туршлага сургамжаа тасралтгүй дүгнэж, өөрийгөө өөрчлөн хөгжүүлдэгт бий гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125797215