Цув өмссөн охин дүү: тахал зогсохгүй бол би буцахгүй
2020-02-28 14:36:47 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хатагтай Лю өөрийхөө суудлын машинд байгаа нь. /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Чэн Минь/

Нэрээ хэлэх дургүй Сычуань охин Лю овагт энэ жил 24 настай, хоол хүнсний аж ахуй эрхэлдэг. Энэ жилийн 2-р сарын эхээр Үханий олон эмнэлгийн ажилтан халуун хоол олж идэхгүй байгааг тэрээр ойлгосны дараа хамт олноо дагуулан Үханьд хүрч эмнэлгийн ажилтанд хоол хийж өгөхөөр шийдэв. Тухайн газрын холбогдох байгууллагатай холбоо барьсны дараа тэрээр сайн дурын ажилтан болж Үханьд оров.

Энэ сарын 3-ны өдөр тэрээр тогоочоо дагуулан, хүнсний материалаа авч, машнаа жолоодон, арван хэдэн цаг аялан Чэндүгээс Үханьд очиж, маргаашаас нь эхлэн хоол хүнс базаан, үнэгүйгээр эмнэлгийн ажилтанд хоол хүргэн, өдөрт 400-600 ширхэг хайрцагт хоол хүргэдэг. Анх эхэндээ хамгаалах хувцас үгүйгээс болж тэрээр борооны цув өмсөн, өөрийн машнаа унан, эмнэлгүүдийн хооронд явдаг болохоор эмнэлгийн ажилтан түүнийг “Цув өмссөн охин дүү” хэмээн дотноочлон дуудаг болжээ. Одоо тэрээр үнэгүйгээр олон эмнэлэгт хоол хүргэхээс гадна, эмнэлгийг дэмжих мөнгө босгон, ард иргэдийн хандивласан эд барааг эмнэлэгт хүргэдэг. Би бол намын гишүүн, тахал зогстол эмнэлгийн ажилтанд чадлын хэрээр үйлчилнэ хэмээн тэрээр хэлэв.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701125639098