Хойд Солонгост гимнастик болон урлагийн цогц тоглолт болов
2019-06-21 16:19:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар энэ сарын 20-нд БНАСАУ-ын хөдөлмөрийн намын Төв хорооны дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун болон түүний гэргий Ри Сол Жүгийн хамт Пхеньянгийн “5.1” цэнгэлдэх хүрээлэнд томоохон хэмжээний урлагийн цогц тоглолтыг үзэж сонирхов.

Энэхүү тоглолтыг Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлалд тусгайлан зориулж бэлдсэн ба хэдэн арван мянган жүжигчин оролцжээ. Солонгосын гурван том хөгжмийн хамтлаг болох Улсын симфони хөгжмийн хамтлаг, Гавьяат найрал дууны хамтлаг, Самжиён найрал хөгжмийн хамтлаг анх удаа хамтдаа тоглолтын тайзнаа гаргасан нь онцлог үйл явдал болов. Тоглолт сүрлэг сайхан болж, үзэгчдийн сэтгэлийг догдлуулсан байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Шэнь Хүн\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124654855