Гишүүн Тин Баатар: малчин ардаа дагуулан жаргалт амьдралыг эдлүүлнэ
2020-05-14 10:03:10 Эх сурвалж: Ардын сүлжээ сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гишүүн Тин Баатар: малчин ардаа дагуулан жаргалт амьдралыг эдлүүлнэ /төлөөлөгч гишүүний үүргэ хариуцалгаа гүйцтэгсэн үлгэр/

Тэнгэрийн хаяа дөнгөж гэгээрмэгц Тин Баатар ажилдаа гарчээ. Туршлага суралцахаар ирэх малчдаас өмнө өөрийн ажлаа хийж дуусгахыг тэр яарсан аж. “Бүр жарын давааг давсан хүн шүү дээ, залуучуудаас дутахааргүй шуурхай ажиллаж явсаар” гэж Тин Баатрын эхнэр Эрдэнэцэцэг ярина.

Тин Баатар нь Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн. Энэхүү хүнд үүрэг тушаалыг хашисан жилүүдэд тэрээр тачирдаж муудсан билчээрээ ажилч хөдөлмөрч хос гараараа ногоон бүрд болгосон төдийгүй 2019 он гэхэд түүнээс “Ном залах”-аар ирсэн арван мянга гаруй малчдыг хүлээн авч туршлагаа уламжилжээ.

Өвөр монголын Шилийнгол аймгийн Авга хошууны үхэр борддрг том өрх Давхарбаярынхан бол Тин Баатараас туршлага сурсан нэгэн байгаа юм. 6 жилийн өмнө Давхарбаяр аавынхаа 1000 хоныг 60 үхэрээр солиж үржүүлэхээр болжээ. Тухайн үед аав нь уурлаад хэдэн өдөр унтах нойргүй явж эцэг хүү хоёр өөр өөрийнхөөрөөө зүтгэж байсан гэдэг. Давхарбаярын хувьд энэ нь түүний Тин Баатараас үхэр тэжээн үржүүлэх туршлагыг сурсны дараа хийсэн нарийн төсөл байв. “Үхэр бордож махны үхэрээр захад гаргасны дараа манай орлогийг нөлөөлсөнгүй мөртөө нутаг билчээр харин сэргэсэн шүү дээ” гэж Давхарбаяр инээмсэглэсээр:“Маллах арга, ажлын ачааллын хувьд ч өнгөрснөөс бүр амар болж хөнгөрчээ, энэ чинь Тин Баатарын тэжээн үржүүлэх арга туршлагын сайн шидээ” гэлээ.

Тин Баатарын тэжээн үржүүлэх аргад ярьснаар: 1 үхэр болон 5 хонны эдийн засгийн үнэ өртөг нь ижил, гэвч 5 хонь 20 шийртэй, өвсний үндсийг ухаж иддэг болохоор тал нутагт их хохирол учруулдаг. 1 үхэр 4 хөлтэй , зөвхөн өвсний сорыг иддэгээс нутаг бэлчээр эвдэхгүй, хүч хөдөлмөр зарцуулах нь ч бага. “Хоныг цөөтгөн үхрийг үржүүлэх” нь одоогын Шилийнгол аймгийн хөгжилийн чухал бодлого болж малчдын амьдралыг чинээлэгжүүлсэн төдийгүй экологийг ч сайжруулсан байна.

Энэхүү ойлголтыг дэлгэрүүлж, тал нутгийн экологи орчныг сайжруулан малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хүчин нэмэх ньТин Баатарын Бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүн болсны хувьд хийэ биелүүлэх хамгийн баяртай явдал байлаа. Ноднины Хятадын хоёр чуулганаар Тин Баатар Ардын их хурлын танхмд бүх иргэдэд хандан өөрийн бодлоо ярисан юм. Буцаж харисаны дараа тэр өөрийн биедээ даралт үзүүлж бусад малчдад улам сайн дуурайл болохоор чармайлаа.

“Хоолойгоо сөөтөл хашгирснаас өөрөө үлгэр жишээ болж хийсэн нь дээр” гэдэг эь түүний үзэл бодол.

“Малчид маань олз омогтой л юм бол миний сэтгэл өндөр” гэж Тин Баатар ярьдаг. Яг ийм болохоор хэдий яаруу байлаа ч гэсэн туршлага сурахаар ирсэн малчдыг тэр ерөөс тэвчиж байгаагүй. Үүний зэрэгцээ тэр бас бусад малчдын саналыг сонсч өөрийн үйлдвэрлэл амьдралын дунд тулгарсан асуудлуудаа шийдэж байдаг. Малчдын байдлыг нүдээрээ үзэж чигээрээ сонсч, малчдын хэрэгцээ шаардлагыг Хятадын хоёр чуулганаар дэвшүүлэх бол маш чухал хариуцалга гэж тэр үздэг. Үүний тулд Тин Баатар хөдөө орон нутгийн зам харилцаа, мэдээ холбоо, цахилгаан сүлжээ зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын тойронд малчдын саналыг гүнзгийг ойлгож мэдэхийг боддог байлаа.

Тин Баатарын үзхээр, тал нутгийг сан хамгаалж, хөдөө орон нутгийн дэд бүтцийг сай бүтээн байгуулж малчдад шинэ амьдралыг эдлүүлж, цахилгаан хэрэгсэл, интернетийн дөхөм нөхцөлийг эдлүүлэх бол даруй сайн сайхан жаргалт амьдрал.

Нэн олон малчдыг аль түргэнээр хүссэн амьдралыг нь эдлүүлэхийн төлөө Тин Баатар туршлагаа улам нэг алхам дүгнэв: Үйлдвэрлэл эзэгнэлтийн дунд заавал орлогын хамгийн өндөр цаг, зарлагын хамгийн дор цаг, эпологийн хамгийн сайн цаг ба хөдөлмөр хүчний хамгийн буурай талыг хайж олох хэрэгтэй. “Миний бодохоор, энэ нь бүх Хятадын хэмжээнд бүр тохиромжтой. Энэ жил би бас энэхүү бодлогыг гүнзгий тодруулан өгүүлж, улам олон хүмүүст ойлгуулна” гэлээ. /Ардын өдрийн сонны сурвалжлагч Ү Юүн , чимээлэгч Баясгалан /

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001125983368