Цагаан идээгээр үйлсийн гараагаа авч яваа Наран бүсгүй
2020-04-14 10:28:48 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Өвөр монголын Урадын дундад хошууны цагаан идээний аж үйлс нь сүүлийн жилүүдэд зах зээлд өргөн орон зай эзэлснээрээ хөгжлийн шатанд орж, Урад нутгийн малчдын оролгыг нэмэгдүүлэх чухал аж үйлсийн нэг болж бий.

Дөчин насны дөрөөнд гялруулж яваа Нар бол Урадын дундад хошууны Баян-Улаан сумын уугал, хот орж цагаан идээний дэлгүүр ажиллуулаад 5 жил болж, уламжлалт ба шинэ ур мэргэжлээр цагаан идээ боловсруулж алдараа дуурисуулсан “Цагаан идээний тусгай өрх” болжээ. Хараахан багаасаа ээжийнхээ цагаан идээ хийхийг харж бас хамжиж хийж сурсан тэрээр уламжлалт ёсаар цагаан идээ хийх мэргэжлийг аль эрт эзэмшсэн байдаг. Ийнхүү тэрээр шинэ мэргэжлийг уламжлалт арга барилтайгаа хоршуулахын зэрэгцээ уг үнэр амтыг нь хадгалахаар чармайсан байна.

Харалт хүсэл нэгдсэн 5 эгч дүүтэйгээ “Саальчин” нэртэй малчин тариачны тусгай хоршоожил байгуулж, сүний бааз, төсөл боловсруулах, цагаан идээ боловсруулах, бүтээгдэхүүн борлуулах зэрэг аж үйлсийн сүлжээг бүрдүүлэн уламжлалт цагаан идээний зүйлээс эхлэн шар усан чихэр, шар усан ундаа, шар усан архи зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, цагаан идээний төрөл зүйл нь 40 гаруй болжээ. Үүнд ганцхүү Бээжингийн бизнемсний цахим худалдаа ба Урадын дундад хошууны цахим худалдаагаар дамжин борлуулагдсан цагаан идээн нь жилд 150 мянга гаруй юань хүрч Бээжин, Шанхай, Сычүань, Чэндү зэрэг 30 гаруй хотод борлуулагдаж байна.

Нар цагаан идээгээ зах зээлд гаргахын тулд цагаан идээгээ үүрээд улсын дотоодын үзэсгэлэн худалдаагаар байнга оролцож, газар дээр нь цагаан идээний өнө удаан түүхийг тайлбарлан танилцуулахаар дамжуулан улам олон хүмүүст Урадын уламжлалт цагаан идээг таниулжээ .

Цагаан идээний борлуулга сайжрахыг дагалдан хоршин ажиллаж байгаа хэдүүлээ нэн их зах зээлд анхааралаа хандуулж эхлэв. “Дараа алхамд бид өөрийн цагаан идээгээ супермаркет оруулахаар чармайж байна. Үүний зэрэгцээ өөрийн монгол гэрээ ашиглан уламжлалт соёл хүмүүжлийг биечлэн таниулах ажиллагаа зохион байгуулж, цагаан идээ хийх арга барилыг интернетээр шууд цацаж улам олон хүмүүст монгол үндэстэний амтат идээг танилцуулахаар байна” гэж Нар хэллээ. /Нийтлэлийг Б.Бөх/

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001125852588