Өвөр Монгол орны нийт халдвар авсан өвчтөн 14 болов
2020-03-27 14:59:24 Эх сурвалж: Солонго сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

2020 оны 03-р сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 26-ны өдрийн 07:00 цаг хүртэл, ӨМӨЗО-ны шинээр нэмэгдсэн хилийн гаднаас орж ирсэн "КОВИД-19"-ийн тохиолдлыг 12 бүртгүүлж, халдвар авсан болзошгүй 2 тохиолдлыг бүртгэжээ.

Үүнд шинээр оношлогдсон 5 өвчтөн нь бүгд CA856 (Лондон-Бээжин) нисэх онгоцонд сууж, нийслэл Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудлын зохицуулалтаар Хөхххотын Цагаан суварга нисэх онгоцны буудалд ирж, Шинэ коноравирусын халдвараас урьдчилан сэргийлэн хянах шаардлага ёсоор ӨМӨЗО, Хөххот хоёр шатны мэргэжилтүүд хамтдаа оношилсны дүнд "КОВИД-19" халдвар авснаар оношлов.

Үлдсэн 7 халдвар авсан өвчтөн нь өмнөх халдвар авсан байж болзошгүй тохиолдлоор бүртгэгдсэн өвчтөнүүд болно.

2020 оны 03-р 26-ны өдрийн 07:00 цаг хүртэл ӨМӨЗО-ы гадаадаас орж ирсэн шинэ төрлийн коноравирусын халдвар авсан тохиолдол нийт 14, халдвар авсан байж болзошгүй тохиолдол нийт 5 байна.

Эдгээр өвчтөнийг бүгдийг ӨМӨЗО-ны 4-р эмнэлэгт тусгаарлан эмчилж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125774760