210 мянга гаруй ажлын байраар хангав
2020-03-24 09:05:58 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын төв радио телевиз, Хятадын нөөц баялгийн үндэсний хороо хамтран санаачилж, Яншипинь болон Гүөтөү боловсон хүчний компанийн зохион байгуулсан “Ажилд авах мэдээлэл” -ийн арга хэмжээ онлайн хэлбэрээр 20 гаруй хоног үргэлжилж, төвийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон нийгмийн байгууллагууд нийт 3200 шахам оролцон, энэ жил их дээд сургууль төгсөх оюутан зэргийн ажилд орох хүсэлтэй хүмүүст 210 мянга гаруй ажлын байрыг танилцуулжээ.

Цар тахлын эсрэг тэмцэж буй хугацаанд ажилдаа орж үйлдвэрлэлээ сэргээх шаардлагаай зарим аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр хүч хомстож байсантай холбогдуулан энэ арга хэмжээг зохиосон юм.

Одоогийн байдлаар ажлын байрны мэдээлэл хангасан хуудсыг 18.56 сая удаа уншсан ба ажилд орох өргөдлийг нийт 750 мянгыг хүлээн авчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125758196