Өвөр монголд 19 өдөр дараалан “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол ба сэжигтэй тохиолдол гараагүй
2020-03-09 16:52:19 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 8-ны өдрийн 7 цагаас 9-ний өдрийн 7 цагийн байдлаар, ӨМӨЗО-ы тайланд “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон тохиолдол, сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй бөгөөд шинээр 2 өвчтөн илааршиж эмнэлгээс гарчээ.

Тухайлбал, Улаанхад хотын Онниуд хошуунд 1 өвчтөн, Шилийн гол аймгийн Шилийн хотод 1 өвчтөн тус тус илааршиж эмнэлгээс гарав.

Энэ сарын 9-ний өдрийн 7 цагийн байдлаар, ӨМӨЗО-д урьд хожид “COVID-19”-ийн халдвараар оношлогдсон нийт өвчтөний тоо 75-д хүрч, одоо байгаа оношлогдсон өвчтөн 4, илааршиж эмнэлгээс гарсан тохиолдол 70, нас барсан тохиолдол 1, сэжигтэй тохиодол 1 байгаа юм байна.

Эмчлүүлж байгаа 4 өвчтөн бий, үүнд:

1. Бугат хотын Түмэд баруун хошуунд 2 тохиолдол

2. Хөх хотын Юйчюань дүүрэгт 1 тохиолдол.

3. Улаанцав хотын Хуадэ шяньд 1 тохиолдол байна.

Мөн Хөлөнбуйр хотын Мориндаваа хошуунд сэжигтэй тохиолдол 1 байгаа бөгөөд түүнийг тогтсон эмнэлэгт тусгаарлан эмчилж байна. Өнөөгийн байдлаар, нийт 105 хүнийг эмнэлгийн ажиглалтад хамруулж байгаа, үүнд өөр муж хотын “COVID-19”-ийн халдвар авсан өвчтөнтэй ойр харилцсан хүмүүс нийт 20 хүн, тухайлбал Хөх хотод 5, Бугат хотод 1, Хөлөнбуйр хотод 1, Тунляо хотод 2, Улаанхад хотод 1, Ордос хотод 1, Алшаа аймагт 9 байгаа бөгөөд мөн өдөр 4 хүнийг ажиглалтаас чөлөөлжээ.

ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газраас “COVID-19”-ийн халдварыг сэргийлэн хянах ажлыг тун анхаарч, төрөөс тогтоосон бүс, зэрэглэл хуваах зарчмыг мөрдөж, халдвараас сэргийлэх ажлыг хуулийн дагуу шинжлэх ухаанчаар, оновчтой хийх шаардлагад үндэслэн, олон талын сэргийлэлтийн арга хэмжээг бүх хүчээр тууштай хэрэгжүүлж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125686417