ӨМ-ын 31 хошуу шянь бүгд ядуугаас ангижрав
2020-03-06 15:54:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 5-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Юньпин\ Сурвалжлагч 5-нд ӨМӨЗО-ы Ядуурлыг бууруулах албанаас ойлгосноор хамгийн сүүлд 20 хошуу шянь үндэсний зэрэглэлийн ядуу хошуу шяний жагсаалтаас гарснаар ӨМ-ын үндэсний зэрэглэлийн 31 ядуу шяний ядуурлыг бууруулах ажил амжилттай болж чинээлэг түвшинд хүрчээ.

Ойлгосноор, хошуу шянаас хүсэлт гаргаж, аймаг хотын захиргаа хянаж, ӨЗО-ноос үнэлгээ хийсний дүнд, Хөлөн буйр хотын Орчооны өөртөө засах хошуу, Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуу, Түнляо хотын Хорчин зүүн гарын дундад хошуу, Улаанхад хотын Архорчин хошуу, Шилийн гол аймгийн Тайбусы хошуу, Улаанцав хотын Цахар баруун гарын өмнөд хошуу зэрэг үндэсний зэрэглэлийн 20 ядуу хошуу шянь ядуу хошуу шяний жагсаалтаас гарах нөхцөл хангасан гэж үзжээ. Үүнээс өмнө ӨМ-ны 11 хошуу шянь уг жагсаалтаас гараад байв.

Ядуу хошуу шяниа бүхнийг ядуу хошуу шяний жагсаалтаас гаргасны үндсэн дээр ӨМ ядуурлыг бууруулах ажлыг үргэлжлэн тууштай хийж, ядуу айлуудад хүч тавин ажиллаж, хариуцлага, бодлого, тусламж, хяналт зэргээ үргэлжлэн баримтлан, ядуурлыг бууруулах ажлыг тууштай, тогтвортой хийж байна.

ӨМ мөн түрүүндээ ядуу амьдралтай байсан айлуудад анхаарлаа хандуулж, ахин ядуурах эрсдэлийг хянаж, үйлдвэрлэл амьдралыг нь ойлгон, хүнд байдал, тулгамдсан асуудлыг нь шийдэж өгч байна.

Ойлгосноор ӨМ үргэлжлэн ядуурлаас гарсан иргэд болон доор орлоготой хүмүүст сэтгэл тавьж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх механизмыг байгуулж, бүс нутаг, нийт олноор ядуурах эрсдэлийг онц анхаарч байна. Ядуурлыг бууруулахын тулд үргэлжлэн туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ арга маягаа өөрчлөн доор орлоготой хүмүүсийн чадвар, итгэлийг нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар ӨМ-ын ядуурлыг бууруулах ажилд томоохон ахиц гарч, үндэсний стандартаар хөдөө орон нутгийн ядуу хүн ам 2013 онд 1 сая 570 мянга байснаасаа 2019 он болоход 16 мянга болон буурч, 1 сая 554 мянган хүнийг ядуурлаас ангижруулж, ядуурлын төвшин 11.7 хувь байснаасаа 0.11 болон буурчээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125673006