96 настай хос 100 мянган юаний хандив өргөн тахлын эсрэг ажлыг дэмжив
2020-03-06 09:49:18 Эх сурвалж: ӨМӨС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгааны тахал хүмүүсийн анхааралыг их татан, Хөх хотын 96 настайн хос тахлыг сэргийлэн хязгаарлах ажилд санаа болон, 100 мянган юань хандивлан тахлын эсрэг ажлыг дэмжив.

“Бид хоёр нас ахиж улсдаа хувь нэмэр үзүүлж чадахгүй болсон, зөвхөн иймэрхүү аргаар улсын тахлын эсрэг ажилд тус дэм өгч чадах болов”. 3-ны өдрийн үдээс өмнө 96 настай Сүй Шүдэ, Пань Гүйфан хоёр настан 100 мянган юаний хандиваа Өвөр монголын анагаах урааны их сургуулийн харьяат эмнэлгийн намын хороонд өгч, тахлыг сэргийлэн хязгаарлахад хэрэглэхийг найдав.

Сүй Шүдэ бол Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлгийг хамаг эрт байгуулсан хүний нэг байж, Пань Гүйжы тэтгэвэрт гархаас өмнө мөн Өвөр монголын их сургуулийн харьяат эмнэлгийн ажилтан байв. Хандивын явдлыг ярихдаа Сүй Шүдэ хэлэхдээ: “Би ханитайгаа Өвөр монголын эмнэлгийн үйлс алхам алхамаар өнөөдрийн байдалд хүрхийг харсан. Бид хэдийгээр нас ахиж, өнгөрсөн шиг гадагш гарч нэгдүгээр фарантад хүрч, Үханьд очиж чадахгүй ч улсын төлөө хүчин чадлаа өргөх сэтгэл байсаар” хэмээв.

Хоёр настан эмнэлгийн үйлст аливаагаа зориулсан. Тэдний бага охин Сүй Лиин мөн ч эмнэлгийн ажилтан, Одоо Өвөр монголын анагаах ухааны их сургуулийн харьяат эмнэлгийн Амьсгалын дотор эмчилгээний эрхлэгчээр ажиллаж буй. 2003 оны САРС-ын үед Сүй Лиин нэгдүгээрт халдвар авсан өвчтөнтэй ойртон, мөн 21 эмнэлгийн ажилтаныг аварсан юм.

Сайн сайхан гэр бүлийн хэв суртал нь үеийн үеийнхэнийг нөлөөлөн, одоо түүний гуравдугаар үе нь мөн Өвөр монголын анагаах ухааны их сургуульд ажиллаж, өөрийн залуу нас болон хүч хөлсөө эмнэлгийн үйлсэд зориулж буй.

Хоёр настан амьдралдаа туйлын арвич, идэж өмсөх нь туйлын бурагжуун байдаг. Тэд тахлын байдалд санаа зовнин, арвилж гамнан цуглуулсан 100 мянган юаниа хандивлан тахлын эсрэг ажлыг дэмжив. Сүй Шүдэ хэлэхдээ, нам болон засгийн газрын удирдлаг дор улсын бүх иргэд сэтгэл санаа нэгтэйгээр лав тахлыг ялан давах юм гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125670850