Шинжянгийн Бортал монгол өөртөө засах жөү Хятадын жуулчлалын өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдав
2020-05-21 16:32:25 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 21-ний өдрийн цахилгаан мэдээ Шинжянгийн Бортал монгол өөртөө засах жөүгээс Хятадын жуулчлалын өдөрлөгт зориулан зохион байгуулсан соёл жуулчлалын цуврал арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр Бортал хотод нээлтээ хийжээ.

Арга хэмжээний үеэр засгийн талын хариуцалгатанаас танилцуулж хэлэхдээ орон нутгийн онцлогт спортын тэмцээн, цахим орчинд нутгийн бренд бүтээгдэхүүнийг таниулан худалдаалах, ушугийн уралдаан зэргийг багтаасан 30 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар дамжуулан жөүгээ ухуулан таниулж, аялал жуулчлалын агуулагыг баялагжуулан, үйлчилгээний чанараа сайжруулна гэжээ.

Уг цуврал арга хэмжээ нь Бортал монгол өөртөө засах жөүгийн Рашаан шянаар гол болгон Бортал хот, Алаг уул хот, Жин шянь, Сайрамын нуурын үзмэрийн бүс зэргээр хуваар талбай болгож, энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. /Нийтлэл зургийн Шинжянгийн Бортал монгол өөртөө засах жөүгийн телевизийн Бадамцэцэг, Вэй Дүн, Шаньбай, Баяр нар/

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120701126015450