Төвөдийн музейн шинэ цогцолборыг байгуулж байна
2020-04-26 09:45:43 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төвөдийн музейн нийт хөрөнгө оруулалт нь 660 сая юань бүхий өргөтгөл төсөл бол Төвөдийн “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний олон нийтийн соёлын бүтээн байгуулалтаар иргэдэд ашиг тус хүртээх чухал төсөл юм. Өдгөө тус музейн шинэ цогцолборын дээврийг бүгдийг бүрхэж дуусгасан байна. 2020 онд барилгын ажлыг дуусгаж, 2021 онд ашиглалтад оруулахын тулд өдгөө бүтээн байгуулалтад оролцогч 5 байгууллагын 300 гаруй бүтээн байгуулагчид ажлаа сэргээгээд байна.

Төвөдийн музей нь Төвөдийн нэр нөлөө бүхий соёлын ордон цогцолбор юм. 1999 онд олон нийтэд нээлттэй ажиллаж эхэлсэн бөгөөд Төвөдийн анхдагч ерөнхийлсөн шинжтэй улсын нэгдүгээр зэрэглэлийн музей юм. 2021 онд Төвөдийн музейн шинэ ордныг бүтээн байгуулж дууссаны дараа музейн үзэсгэлэнгийн орон зай ихээр нэмэгдэх бөгөөд хүлээн авах үзэгчдийн тоо өдөрт давхардсан тоогоор 7 мянгад хүрэх юм. Соёлын өвийг музейд хадгалах нөхцөл, орчин үеийн олон нийтийн үйлчилгээний чадвар нь улам ч дээшлэх болно.

 

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125906194