Онлайнаар 500 гаруй мянган ажлын байр хангав
2020-04-10 08:58:47 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төв радио телевизийн Яншыпинь АPP 4-р сарын 13-нд Хүбэй мужийн ажлын байрыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Үүнд Үханий Тунжи эмнэлэг, Жинь-Иньтань эмнэлэг зэргийн 200 гаруй байгууллага нэгжийн ажилтан элсэх мэдээллийг хангах бөгөөд ажлын байр хайж байгаа хүмүүс онлайн хэлбэрээр мэдээллээ солилцон, холбогдох боломжтой юм.

Хятадын Төв Радио Телевиз, Хятадын Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо хамтран санаачилж, Хятадын Төв радио телевизийн Яншыпинь АPP , Үндэсний хөгжил хөрөнгө оруулалтын корпарацын Хүний нөөцийн компанийн зохион байгуулсан онлайн хэлбэрээр ажлын байр танилцуулах арга хэмжээг ажиллуулаад сар гаруй болж байна. 4-р сарын 9-ний байдлаар, энэ жилд их дээд сургуулиас төгсөх оюутан зэргийн хүмүүст 500 гаруй мянган ажлын байрыг танилцуулж байгаа юм.

Одоогийн байдлаар, Яншыпинь АPP -гийн ажлын байр танилцуулах хуудсанд хандсан сүлжээ ашиглагчид давхацсан тоогоор 47 саяд хүрч, ажлын байр хайсан хүмүүсийн 1.5 сая хүсэлтийг хүлээн авчээ.

Сарантуяа

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125836126