Хятад улс олон улсын зорчигч тээврийн нислэгүүдийг хязгаарлаж байна
2020-04-01 10:40:49 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятадын Төрийн зөвлөлийн халдвараас сэргийлэн хянах механизмын 30-нд Бээжинд зохиосон хэвлэлийн бага хурлаас сэтгүүлч мэдээлэхдээ, дэлхий дахинд халдвар хурдацтай тархаж буй нөхцөл байдалд Хятад улс олон улсын нислэгийг их хэмжээгээр цуцалж, хилийн чанадаас халдвар авто зам, усан зам, агаарын боомтоор зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Хятадын Төв Радио Телевизийн сэтгүүлчид Иргэний Агаарын Тээврийн холбогдох албаны хүн олны анхаарал хандуулж буй "Хилийн чанадад байгаа иргэдээ тусгай онгоцоор татах уу" зэрэг асуултад хариулав. 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарснаас хойш Хятад улс авто замын болон усан замын зорчигчдын үйлчилгээг бүгдийг зогсоож, зөвхөн ачаа тээврийн үйлчилгээг хэвийн үлдээв. Одоогийн байдлаар Хятадын авто замын 65 боомтын 34 боомт хэвийн ажиллан, ачаа тээвэрийн үйлчилгээ үзүүлж, өдөрт боомтоор нэвтэрч буй ачааны машины жолоочийн тоо 2000-д хүрч байна. Хятадын Зам Тээвэрийн Яамны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ли Ян хэлэхдээ, хилийн чанад дахь халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлыг сайтар хийхийн тулд авто зам, усан замын боомтод дөрвөн давхар шалгалт буюу боомтны шалгалт, жолоочийг шалгах, дамжин тээвэрлэлтийг шалгах болон мэдээллийн шалгалтыг сайтар хийж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Бид авто замын боомтоор олон улсын зорчигчдыг нэвтрүүлэхгүй байхыг шаардаж, жуулчид зорчихыг нэгэнт хаасан боомтыг нээхгүй байхыг шаардаж байна. Бид хилээр нэвтэрсэн гадаадын жолооч нарыг өдөртөө нутаг буцахыг шаардаж байгаа бөгөөд дотоодынхоо олон улсын тээвэрлэлт хийж буй жолооч нараа бүртгэхийн зэрэгцээ тогтсон хугацаанд биеийн шинжилгээ сорилд хамрагдахыг шаардаж байна гэжээ.

Хятадын албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг усан замын 128 боомт бүгд зорчигчдод үзүүлэх үйлчилгээгээ зогсоов. Өдөрт Хятадад нэвтэрч буй олон улсын тээврийн 7000 гаруй ажилтантай 500 хөлөг онгоц Хятадад нэвтэрч байна. Халдвар усан замаар тархахаас сэргийлэхийн тулд Гаалийн ерөнхий газар хилээр нэвтрэх хөлөг онгоцны эрүүл мэнд, хорио цээрийн заавалчилгаа боловсруулан, хорио цээрийн үйл явцыг дүрэмжүүлж байна.

Хятадын Иргэний Агаарын Тээврийн газар 3-р сарын 26-нд "Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт авах хугацаанд олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоог үргэлжлүүлэн хязгаарлах тухай мэдэгдэл" нийтлэв. Хятадын Иргэний Агаарын Тээврийн газрын Тээврийн хэлтсийн II байцаагч Жинь Жүнь хэлэхдээ, онгоцоор зорчигчид болон нислэгийн багийн сэргийлэлт хамгаалалтыг чангатгахын тулд нэг тээврийн компани нэг улс оронд нэг долоо хоногт 1-ээс дээш нислэг үйлдэхгүй байхыг шаардаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Шинээр хэрэгжүүлж буй бодлогын шаардлагаар бол олон улсын зорчигч тээврийг 108 нислэгээр бууруулав, 108 нислэг гэдэг нь халдварын өмнөх олон улсын зорчигч тээврийн нийт хэмжээний 1.2 хувийг эзлэх үзүүлэлт юм. Цаашид нислэгийг улам хурдтай хязгаарлах болно. 3-р сарын 29-нээс 4-р сарын 4-нийг хүртэлх байдлаар агаарын боомтоор эхлээд өдөрт 25 мянган зорчигч нэвтэрдэг байсан бол одоо 4000 болон буурсан гэжээ.

Бүртгэлээс үзвэл, 3-р 19-29-ны хооронд дотоодын нислэгийн компани хилийн чанадад нийт халуурсан 443 зорчигчийг хориглон зогсоосон байна.

Манай сэтгүүлчийн "тусгай онгоцоор хилийн чанад дахь Хятадын иргэдээ татах уу?" гэсэн асуултад тэрээр хариулахдаа, Бид хилийн чанад дахь иргэдээ халамжлах тухай нэгдсэн шийдрийн дагуу Иргэний Агаарын Тээврийн газар Төрийн зөвлөлийн нэгдсэн хамгаалалтын механизмын холбогдох шаардлагыг хэрэгжүүлэн, төвлөрүүлэн, иргэдээ татаж болох чадавх бүхий хотод тээврийн баталгаат механизмыг эхлүүлж, чадах хэрээр цаг тухайд нь түр нислэг, тусгай онгоц томилоход бэлэн байна гэжээ.

Хятадын үндэсний цагаач иргэдийн газрын хилийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Лю Хайтао хэлэхдээ, халдварын үед хилээр зорчихыг багасгах нь хариуцлагатай мөртөө шаардлагатай арга хэмжээ мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хилээр нэвтрэхийг зогсоох цар хүрээнд Хятадад зорчих виз, оршин суух зөвшөөрөл, APEC бизнес жуулчлах картай гадаадын иргэд багтаж байна. Бид мөн боомт хотод зорчих визийг түр зогсоосон, үүнд 24, 72, 144 цагийн визгүй зорчих, Хайнань визгүй зорчих, Шанхайн усан онгоцонд визгүй зорчих, Конконг, Макаогийн бүсээр дамжин Гуандүн мужид 144 цаг визгүй зорчих, АСЕАН-ы орнуудын жуулчид Гуаншид визгүй зорчих зэрэг багтаж байна. Дипломат, албаны болон тусгай виз, хилээр нэвтэрч тээврийн үйлчилгээ үзүүлэх С визний зөвшөөрөл авсан гадаадын иргэд дээрх хязгаарлалтад багтахгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, төвлөрүүлэн тусгаарлах дүрмийг зөрчин, хилээр нэвтрэх нь хууль зөвчиж буй үйлдэл юм, хилийн хяналт шалгалтын байгууллага олж мэдвэл холбогдох байгууллагад өгч хуулийн дагуу шийтгүүлэх болно гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125797393