Энэ сарын 8-ны 24 цагийг хүртэлх коронавирусийн халдварын хамгийн шинэ байдал
2020-03-09 16:52:24 Эх сурвалж: Синьхуа сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 8-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж, хот, ӨЗО болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группын тайлагнаснаар оношлогдсон тохиолдол 40, нас барсан тохиолдол 22 /Хүбэй мужид 21, Гуандүн мужид 1/, сэжигтэй тохиолдол 60 нэмэгджээ.

Мөн өдөр 1535 хүн илааршиж эмнэлгээс гарч, ойр харилцсан 3802 хүнийг эмнэлгийн ажиглалтаас чөлөөлж, хүнд өвчтөний тоо 153-р буурчээ.

Энэ сарын 8-ны 24 цагийн байдлаар, Хятадын 31 муж, хот, ӨЗО болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группад эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 19016-д хүрч, үүнд хүнд өвчтөний тоо 5111, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 58600-д хүрч, нас барсан хүний тоо 3119-д хүрчээ. Халдвар авсан нийт тохиолдол 80735 болж, өнөөгийн байдлаар сэжигтэй тохиолдол 421 байна. Ойр харилцсан хүний тоо 674760, үүнээс 20146 нь өнөөг хүртэл эмнэлгийн ажиглалтад байна.

Хүбэй мужийн хувьд шинээр 36 өвчтөн нэмэгдсэн нь цөмөөрөө Үхань хотынх, 1422 өвчтөн илааршиж эмнэлгээс гарснаас 1163 нь Үхань хотынх, 21 хүн нас барснаас 18 нь Үхань хотынх байв. Эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 18303 бол үүнээс 16627 нь Үхань хотынх, 4991 хүнд өвчтөн байгаагаас 4735 нь Үхань хотынх юм. Нийт 46433 хүн илааршиж эмнэлгээс гарснаас Үхань хотынх 30933, нийт 3007 хүн нас барснаас Үхань хотынх 2388, нийт 67743 хүн оношлогдсоноос Үхань хотынх 49948 байна. Шинээр нэмэгдсэн сэжигтэй 28 тохиолдол цөмөөрөө Үхань хотынх, өнөөгийн байдлаар сэжигтэй 277 тохиолдол байгаагийн 253 нь Үхань хотынх.

Энэ сарын 8-ны 0-24 цагийн байдлаар хийлийн чанадаас орж ирсэн халдвар авсан 4 тохиолдол /цөмөөрөө Гансү муж/ гарч, гаднын улс орноос халдвар авчирсан хүний тоо 67 болоод байна.

Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 169 хүн халдвар авснаар оношлогдсоноос Хонконгд 114 /59 хүн эмнэлгээс гарч, 3 хүн нас барсан/, Макаод 10 /цөмөөрөө илааршиж эмнэлгээс гарсан/, Тайваньд 45 хүн /15 хүн илааршиж 1 хүн нас барсан/ байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125686530