Дэлхийн хэмжээнд шинээр халдвар авсан 89,657 тохиолдол бүртгэгдэв
2020-04-13 10:50:09 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Орон нутгийн цагаар 4-р сарын 11-нд, ДЭМБ-ын шинэ коронавирусийн халдварын талаар хамгийн сүүлийн үеийн тайланг гаргажээ. Европын төв нутгийн цагаар 4-р сарын 11-ний өдрийн 10 цагийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвараар оношлогдсон 1,610,909 тохиолдол бүртгэгдсэн бол шинээр 89,657 халдварын тохиолдол нэмэгдсэн байна. Үүнд нас барсан хүн 99,690-д хүрсэн бол шинээр 6,892 хүн нас барсан байна.

Тэдгээрийн дотроос халдварын байдал хамгийн ноцтой Европт халдвар авсан 839257 тохиолдол бүртгэгдсэнээс шинээр 39561 тохиолдол нэмэгдэж, нас барсан хүний тоо 70565-д хүдч, шинээр 4352 хүн нас барсан байна.

ДЭМБ-ын 11-ний өдрийн халдварын талаар гаргасан тайлангаас үзэхэд, 2020 оны 4-р сарын 8-н хүртэлх байдлаар, ДЭМБ 52 улс орноос илүүлсэн 22773 эмнэлгийн ажилтан коронавирусийн халдварын тухай мэдүүлгийг хүлээн авчээ. ДЭМБ мэдэгдэхдээ, одоогоор эмнэлгийн ажилтнууд халдвар авсан тухай мэдүүлэг аваагүй тул энэ нь дэлхийн хэмжээнд коронавирусийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын бодит тоог илэрхийлэхэд энэ тоо хангалтгүй байж магадгүй юм гэжээ.

Ренчинсоо

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125846381