Коронавирусийн халдвартай өвчтөн Ерөнхийлөгч зэрэг төрийн түшээ нартай хамт хуралд ороцож байсныг АНУ илрүүлэв
2020-03-09 17:10:51 Эх сурвалж: Синьхуа сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Вашингтоны энэ сарын 7-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жөү Жөү, Сүнь Дин\ АНУ-ын Консервативын холбоо 7-ны өдөр нийгмийн харилцааны хэвлэл мэдээлэлд хэлсэн нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зэрэг төрийн түшээ нарын оролцсон Консервативын улс төрийн ажиллагааны хурлын нэг оролцогц коронавирусийн халдвартай гэж оношлогдов гэжээ. Үүнээс гадна АНУ-Израиль улсын Олон нийтийн хэргийн хорооноос 6-ны өдөр хэлэхдээ, энэ сарын эхээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Бернс, Төрийн нарийн бичгийн дарга Помпеогийн оролцсон хуралд дор хаяж коронавирусийн халдвар авсан 2 хүн оролцов хэмээн хэлэв.

Консервативын улс төрийн ажиллагааны хурал өнгөрсөн сарын 26—29-ний өдрүүдэд АНУ-ын нийслэл Вашингтон хотоос урд зүгт ойрхон байгаа Мэрилэнд мужийн үндэсний гармын буланд хуралдаж, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, дэд Ерөнхийлөгч Бернс, Төрийн нарийн бичгийн дарга Помпео болон Д.Трампын засгийн газрын бусад дээд зиндааны хүмүүс оролцов.

Цагаан ордны Хэвлэл мэдээллийн нарийн бичээч Гришам 7-ны өдөр мэдэгдэл гаргаж хэлэхдээ, одоогоор Д.Трамп буюу Бернс уг халдвар авсан хүнтэй уулзсан буюу ойрхон байсан илрэл байхгүй байна. Цагаан ордны Ерөнхийлөгчийн эмч болон АНУ-ын Тусгай ажилтны газар нь яг Цагаан ордны хүмүүс болон олон яамтай нягт хамтран ажиллаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлэн, ерөнхийлөчийн гэр бүлийн эрүүл мэнд болон бүхий л Цагаан ордны ерөнхий байгууламжийн аюулгүй байдлыг хангаж буй.

АНУ-Израиль улсын Олон нийтийн хэргийн хороо 6-ны өдөр хэлэхдээ, энэ сарын 1-3-ны өдөр Вашингтонд хуралдсан бодлогын хуралд оролцогсдын дотор дор хаяж 2 хүн коронавирусийн уушгины хатгалгаагаар оношлогдов. Уг хорооны вэбсайтын илтгэснээр уг хуралд илтгэл хийсэн төрийн түшээнүүдэд дэд Ерөнхийлөгч Бернс, Төрийн нарийн бичгийн дарга Понпео, Сенатын олонхийн намын удирдагч Макконнел зэрэг байв.

АНУ-Израиль улсын Олон нийтийн хэргийн хороо нийгмийн харилцааны хэвлэл мэдээлэлдээ хэлсэн нь нэгэнт и-мэйлээр хуралд оролцогсод, АНУ-ын Засгийн газар болон АНУ-ын Конгрессын Тамгын газарт мэдэгдэв хэмээв.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн хамгийн сүүлийн бүртгэсэн тоо баримтад АНУ-ын зүүн бүс нутгийн цагаар 7-ны өдрийн 22 цаг 30 минутын \Бээжингийн цагаар 8-ны өдрийн 11 цаг 30 минут\ байдлаар, АНУ-д коронавирусийн уушгины хатгалгаагаар оношлогдсон тохиолдол нэгэнт 428 болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125686573