Энэтхэгийн нийслэлд үймээний улмаас 20 хүн амь үрэгджээ
2020-02-27 15:26:36 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Шинэ-Делигийн энэ сарын 26-ы цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жян Лэй\ Хэд хоногийн турш Энэтхэгийн "Иргэний харьяаллын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид хооронд Дели хотын зүүн хойд хэсэгийн олон газарт мөргөлдөөн, үймээн дэгдээсний улмаас 26-ны өдрийг хүртэл дор хаяж 20 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ.

Энэтхэгийн ШинэДелигийн телевизийн вэбсайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар энэ сарын 24-ний өдрийн үдээс хойш, Дели хотын зүүн хойд хэсэгт "Иргэний харьяаллын тухай" хуульд нэмэлтөөрчлөлт оруулахыг дэмжигчид болон эсэргүүцэгчид бие биен рүүгээ тоосго шидэж, олон хүн буугаар буудалцжээ. Энэ сарын 26-ны өдөр үймээнд автсан бүс нутагт байдал хурцадмал болж, олон дэлгүүр, автомашинуудыг галдаж, цагдааг багтаасан 20 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархаджээ, үүний дотор 70 гаруй нь буунд шархадсан байна.

Одоогийн байдлаар Энэтхэгийн Засгийн газар үймээний бүсэд хууль, дэг журмыг сахиулахын тулд 6000 гаруй цагдаа, армийн бүрэлдэхүүнийг ажиллуулж байна.

"Иргэний харьяаллын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг Энэтхэгийн парламентын доод ба дээд танхимд 2019 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд баталж, дараа нь Ерөнхийлөгч гарын үсэг зурж хуульчилсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас 2014 оны 12-р сарын 31-ний өдрөөс өмнө "Шашны хавчлага"-ын улмаас Энэтхэг рүү орж ирсэн Пакистан, Бангладеш, Афганистан болон 6 шашны сүсэгтэн хууль бус цагаачдад тэтгэлэг олгохоор болсон боловч мусульманчууд үүнээсхасагджээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг баталсны дараа хүчтэй эсэргүүцэл, үймээн гарч, үймээн нь зүүн хойд хэсэгт байрлах Ассам, Мегхалаяд эхэлж, орон даяар хурдацтай таржээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125634170